Засгийн газар 2016 онд Монгол Улсыг хэрхэн хөгжүүлэх вэ
Засгийн газар өчигдөр ээлжит хуралдаанаар хийж “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
Мэдээллийн алба

Засгийн газар өчигдөр ээлжит хуралдаанаар хийж “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.Уг төслөөр Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, инфляцыг бууруулах, төсвийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах бодлогыг хөрөнгө оруулалт, өрийн удирдлагын оновчтой бодлогоор дэмжих, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, бодит салбарын өсөлтийг дэмжиж, салбар тус бүрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх аж.
Түүнчлэн макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, инфляцын түвшинг нэг оронтой тоонд байлгах бодлогыг 2016 онд хэрэгжүүлнэ хэмээн үзэж байгаа аж. Үүнээс гадна ажилгүйдлийн түвшинг бууруулан долоон хувьд хүргэхээр төлөвлөж, нэгдсэн төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 28.6, нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг -4 хувиас багагүй байлгахаар Үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ.


















