Засгийн газар Хан Ресурстэй тохиролцлоо
Өнгөрөгч 2009 онд Цөмийн энергийн газраас Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумын заагт орших "Дорнод уран"-ы ордыг эзэмшиж байсан "Хан ресурс" компанийн лицензийг цуцласнаар
Мэдээллийн алба

Өнгөрөгч 2009 онд Цөмийн энергийн газраас Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумын заагт орших "Дорнод уран"-ы ордыг эзэмшиж байсан "Хан ресурс" компанийн лицензийг цуцласнаар тус компани манай Засгийн газраас 200 сая ам.доллар нэхэмжлэн Арбитийн шүүхэд хандсан билээ. Улмаар энэ хэрэг шийдэгдэж Арбитрийн шүүхээс манай Засгийн газарт 100 сая ам.долларын нөхөн төлбөр оногдуулах шийдвэр гаргасан юм.
Өнгөрөгч гуравдугаар сарын хоёрны өдөр гарсан олон улсын арбитрын шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Хан Ресурс компанийн хооронд дөрөвдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд харилцан тохиролцох хэлэлцээр хийсэн гэдгийг Засгийн газраас мэдэгдлээ. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар энэхүү асуудлыг эвийн аргаар, харилцан ашигтай байдлаар шийдвэрлэхийг эрмэлзэж байсан боловч Хан Ресурс компанийн зүгээс энэхүү хэлэлцээрийг нэг талын санаачилгаар энэ сарын 22-нд цуцласан байна.
Арбитрын шийдвэрийг албан ёсоор хүргүүлээгүй байгаа боловч нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн тул Монгол Улсын Засгийн газар өөрийн эрх ашгаа хамгаалах үүднээс арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах, шаардлагатай бусад арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ хэмээн Хууль зүйн яамнаас мэдээлж байна.


















