Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газар маргааш ээлжит хуралдаанаа хийнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 13:00 цагт хуралдахаар товлогдоод байна. Тус хуралдаанаар Орон сууц хувьчлах тухай,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газар маргааш ээлжит хуралдаанаа хийнэ
Засгийн газар маргааш ээлжит хуралдаанаа хийнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 13:00 цагт хуралдахаар товлогдоод байна. Тус хуралдаанаар Орон сууц хувьчлах тухай, Ипотекийн хөтөлбөрийн журам батлах тухай болон Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар хэлэлцэх аж.

Мөн Төрийн өмчийн компаниудын 2017 оны үйл ажиллагаа, Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, Эмээлт хөнгөн үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийг санхүүжүүлэх эх үүсвэр зэрэг асуудлаар салбар хариуцсан сайдуудын мэдээлэлтэй танилцлана.

Хуваалцах