Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Засгийн газар отор нүүдлийг бүс дотроо зохион байгуулахыг чиглэл болгож байна

ХХААХҮЯ-ны харьяа “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа” нь өвөлжилт хүндэрсэн үед оторчдыг ая тухтай, эрсдэл багатай даван туулахад анхаарч үйл ажиллагаа явуулдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газар отор нүүдлийг бүс дотроо зохион байгуулахыг чиглэл болгож байна
Засгийн газар отор нүүдлийг бүс дотроо зохион байгуулахыг чиглэл болгож байна. Зураг: МҮОНРТ

ХХААХҮЯ-ны харьяа “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа” нь өвөлжилт хүндэрсэн үед оторчдыг ая тухтай, эрсдэл багатай даван туулахад анхаарч үйл ажиллагаа явуулдаг.

Улсын хэмжээнд нийт 9 байршилд 783 мянган га талбай бүхий аймаг дундын отрын бүс нутаг бий.

Өнөөдрийн байдлаар 10 аймгийн 31 сумын 1.7 сая малыг аймаг дундын отрын бүс нутагт өвөлжүүлэх хүсэлтийг орон нутгаас ирүүлсэн байна. Гэхдээ бэлчээрийн даацын судалгаагаар 780 орчим мянган малыг өвөлжүүлэх боломжтой гэсэн тооцоолол гарсныг тус байгууллагын дарга Д.Түмэндэмбэрэл танилцууллаа.

Засгийн газар отор нүүдлийг өөр аймаг, суманд биш, бүс нутагтаа зохион байгуулахыг бодлого болгон хэрэгжүүлж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун онцоллоо.

Энэ жилийн тухайд өвөлжилт хүндрэх төлөвтэй аймгууд эртнээс бэлтгэлээ сайтар хангах, мөн баруун бүсэд ногоон тэжээл нийлүүлэх талаар санал солилцлоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах