Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 13:00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ
Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 13:00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

Тус хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах Санхүүгийн ерөнхий хөтөлбөрийн тухай болон “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай” Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн тухай хэлэлцэнэ.

Мөн Концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын мэдээллийг сонсоно.

№ ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН 1. Аргачлал батлах тухай Г.Занданшатар 2. Бодлогын баримт бичиг болон хөтөлбөр батлах тухай Г.Занданшатар 3. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Н.Энхболд 4. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах Санхүүгийн ерөнхий хөтөлбөрийн тухай Ч.Хүрэлбаатар 5. “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай” Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн тухай Ч.Хүрэлбаатар 6. Татварын алдангийн хэмжээ тогтоох тухай Ч.Хүрэлбаатар 7. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын тухай Ц.Нямдорж 8. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам батлах тухай Х.Баделхан 9. Бусад асуудал* У.Хүрэлсүх ТАНИЛЦУУЛАХ АСУУДАЛ 10. Зам, тээврийн хөгжлийн сайдын гадаад томилолтын талаар Г.Занданшатар 11. Концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Г.Занданшатар

Хуваалцах