Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.02.06) хуралдаанаар асгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн саналыг нэмж тусган төслийг батлахаар тогтов.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ
Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.02.06) хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн саналыг нэмж тусган төслийг батлахаар тогтов.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хорооны зарим гишүүд саяхан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын үйл ажиллагаатай танилцаж, уг салбарт тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсоны үндсэн дээр “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, батлан хамгаалахын багц хуулиуд, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт, батлан хамгаалах чадавхийг тогтвортой хангах зорилтын үүднээс Засгийн газраас зарим тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Хуваалцах