Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газарт МАН-тай хамтрах нь зүйтэй гэлээ

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өчигдөр орой боллоо. Хуралдаанд нийт 200 гаруй гишүүн оролцох ёстойгоос 100 гаруй нь хүрэлцэн ирж, ирц 51 хувьд хүрчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газарт МАН-тай хамтрах нь зүйтэй гэлээ
Засгийн газарт МАН-тай хамтрах нь зүйтэй гэлээ. Зураг: МҮОНРТ

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өчигдөр орой боллоо. Хуралдаанд нийт 200 гаруй гишүүн оролцох ёстойгоос 100 гаруй нь хүрэлцэн ирж, ирц 51 хувьд хүрчээ.

Хуралдаанаар Засгийн газрыг хамтран байгуулахтай холбогдож, УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлсэн саналд ирүүлсэн хариу, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн зөвшилцлийн мэдээлэл зэргийг сонсож, хэлэлцэв.

Төрийн ордноо хуралдсан тус хурлаар хамтарсан Засгийн газарт МАН-тай хамтрах нь зүйтэй хэмээх шийдвэрийг гаргав. Мөн Улс төрийн намын тухай хуулийг энэ намрын чуулганаар хийж батлах нь зүйтэй хэмээн үзээд уг хуулийг баталсны дараагаар АН-ын Их хурлын товыг зарлах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Хуваалцах