Засгийн газрыг огцруулах ес дэх үндэслэлээ танилцууллаа
Монгол консерватив нам, Бүгд найрамдах нам, Хамаг Монгол хөдөлгөөний нам, Монголын ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Лебирал нам, Иргэний хөдөлгөөний нам зэрэг УИХ-д суудалгүй намууд өнөөдөр мэдээлэл хийж, Засгийн газрыг огцруулах ес дэх үндэслэлээ танилцууллаа.
Мэдээллийн алба

Монгол консерватив нам, Бүгд найрамдах нам, Хамаг Монгол хөдөлгөөний нам, Монголын ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Лебирал нам, Иргэний хөдөлгөөний нам зэрэг УИХ-д суудалгүй намууд өнөөдөр мэдээлэл хийж, Засгийн газрыг огцруулах ес дэх үндэслэлээ танилцууллаа. Тус үндэслэлд Шинэчлэлийн Засгийн газрыг хууль эрхзүй, ёсзүйн чадамжгүй хэмээн дүгнэснээ албан ёсоор мэдэгдэж, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын айлчлалын үеэр хийгдэх томоохон гэрээ хэлэлцээг хийх ёсгүй хэмээн үзэж, тус айлчлалаас өмнө засгийн газрыг огцрохыг шаардлаа.
Энэхүү арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулах ёстой гэв. Харин энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол УИХ-ыг тараах хүртэл тэмцэнэ гэдгээ тэд мэдэгдлээ.


















