Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 20-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 20-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
· Ази тивийн физикийн 23 дугаар олимпиадыг 2023 оны тавдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулна. Олимпиадыг өндөр түвшинд зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар ханган, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
· Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод нэгдэн орсон талуудын 26 дугаар бага хуралд оролцсоны мөрөөр Монгол Улсын Засгийн газраас хүсэлт гарган Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар болсон. Тус бага хурлыг Хөшигийн хөндийд зохион байгуулах шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаас гаргалаа.


















