Засгийн газрын ээлжит бус хуралдаан болов
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
· Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төслийг тус тус хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай" Төрийн албаны зөвлөлийн тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
· Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг баталж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж, хүүхдийн мөнгийг олгох арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болголоо.


















