Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хөдөө аж ахуйн салбарыг байгалийн болзошгүй гамшиг, эрсдэлээс сэргийлэх, ургац хураалтын болон 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг төрийн захиргааны байгууллага, малчид, тариаланчид, иргэд, аж ахуйн нэгжийн түвшинд шуурхай зохион байгуулах, хяналтыг сайжруулах зорилгоор Ерөнхий сайдын албан даалгаврыг баталж, хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.


















