Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

- Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарыг ажлаас нь чөлөөлөв.

- Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 2009 онд батлагдсан хуулийн дагуу Засгийн газар таван хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон боловч ажил нь эхлэл төдий, хөрөнгө оруулалт татаж чадаагүй байна.

- “Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. Манай улсын 7814 иргэн БНЧУ-д албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, амьдарч байна.

Хуваалцах