Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд,
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд,
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
- “Нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх, хуваарилах, зарцуулах журам”-ыг хавсралтаар баталлаа.
- Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ахлуулан байгуулав.
-Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгов.


















