Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын хуралдаан 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Үүнд:

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын хуралдаан 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Үүнд:

- Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д хийсэн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.

- Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр тулгамдаж байгаа асуудлуудын талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав. Асуудлыг УИХ-ын холбогдох Байнгын хороодод танилцуулахаар тогтов.

- Олон улсын санхүүгийн зах зээлээс Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн эх үүсвэр, төсөл, хөтөлбөрүүдэд олгосон санхүүжилт, түүний эргэн төлөлт, зээлийн үлдэгдлийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав.

- Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм, нягтлан блодох бүртгэлийн улсын байцаагчийн дүрмийг баталлаа.

Хуваалцах