Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

- Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлав. Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлэх юм. Зөвлөл нь гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэй ажиллана.

- Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Чехийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга нь БСШУС-ын сайд байсныг Эрүүл мэндийн сайд байхаар өөрчлөв. Мөн Монгол-Болгарын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн дарга нь Эрүүл мэндийн сайд байсныг өөрчилж БСШУС-ын сайд байхаар тогтлоо.

Хуваалцах