Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.11.14/ болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Үүнд:

- Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов.

- “Автозамаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улс, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаярт олгохоор болов.

- “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ыг батлав. Газраар хувь нийлүүлэхэд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5.1-дэх заалтаас гадна ил тод, шударга байх, өмчлөх, эзэмших эрхийг хадгалах, хамгаалах, сайн дурын үндсэн дээр оролцох зарчим баримтлах юм.

Хуваалцах