Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

· Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг тус хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.

· Хяналт шалгалтын нийтлэг журмыг баталж, журамд нийцүүлэн эрхэлсэн салбарын онцлогт нийцсэн хяналт шалгалт явуулахтай холбогдсон журам, заавар, маягт, аргачлал, хяналтын хуудсыг боловсруулан баталж, мөрдүүлэхийг хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллагад даалгалаа.

· Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг баталж, тус стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Хуваалцах