Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
· Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар сольж бүрэн ашиглалтад оруулах ажлыг 2023-2024 онд эрчимжүүлж, төслийн санхүүжилтийн хугацааг сунгах талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг БШУ-ы сайд Л.Энх-Амгаланд даалгав.


















