Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад айлчлалын үр дүнд Монгол Улсад шаардлагатай, өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх төслүүдийг хэрэгжүүлнэ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд болж дараах асуудлыг хэлэлцлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад айлчлалын үр дүнд Монгол Улсад шаардлагатай, өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх төслүүдийг хэрэгжүүлнэ.
Үүнтэй холбогдуулж дараах төслүүдийг 2024-2033 онд үе шаттай хэрэгжүүлэх асуудлыг боловсруулан зохих журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
Өндөр ур чадвартай инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх төслийг ХБНГУ-ын талтай, нарийн мэргэжлийн 1000 эмч, сувилагч, судлаач, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, хамтарсан судалгаа хийх төслийг БНСУ-ын талтай, Япон Улсын талтай “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг үргэлжлүүлэх боломжтой болно.


















