Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 13:00 цагт хуралдана. Хуралдаанаар өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох тухай, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын ээлжит хуралдаан болно
Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 13:00 цагт хуралдана. Хуралдаанаар өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох тухай, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зарим шийдлийн тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл зэргийг хэлэлцэнэ.

Мөн тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах талаар болон зарим сайд нарын гадаад томилолтын дүнгийн талаар мэдээлэл сонсоно.

№ Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн 1. Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох тухай Ө.Энхтүвшин 2. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зарим шийдлийн тухай* Г.Занданшатар 3. Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай* Г.Занданшатар 4. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Ч.Хүрэлбаатар 5. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл Ч.Хүрэлбаатар 6. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Ц.Нямдорж 7. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай С.Чинзориг 8. “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төсөл С.Чинзориг 9. Журам батлах тухай Д.Сумъяабазар 10. Бусад асуудал* У.Хүрэлсүх Танилцуулах асуудал 11. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар Г.Занданшатар 12. Гадаад харилцааны сайдын айлчлалын дүнгийн талаар Д.Цогтбаатар 13. Гадаад харилцааны сайд олон улсын бага хурал, уулзалтад оролцсон дүнгийн талаар Д.Цогтбаатар 14. Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах талаар С.Чинзориг

Хуваалцах