Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Засгийн газрын ээлжит хуралдаан болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэр гаргав. Үүнд,

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын ээлжит хуралдаан болов
Засгийн газрын ээлжит хуралдаан болов. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэр гаргав. Үүнд,

-Оросын Холбооны Улсын Кемерово хотын худалдааны төвд гал гарсны улмаас түлэгдэж, гэмтэн эмчлүүлж буй хүмүүст зориулан Панкипсинтай тосон түрхлэгийг хүмүүнлэгийн тусламж болгон олгохоор боллоо.

- “Нийгмийн халамжийн сангаас олгох зарим тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээ”-ний 10 дахь заалтад “сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй” гэж нэмэв.

- УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл санаачилсан байна. Засгийн газрын хуралдаанаар үүнийг хэлэлцээд хэд хэдэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар болов.

- НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцав. Явц удаашралтай болон эхлүүлээгүй байгаа бүх арга хэмжээг энэ онд багтаан хэрэгжүүлж дуусгахыг сайд нарт үүрэг болголоо.

- “Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенци”-д Монгол Улс нэгдэн орохыг дэмжиж, конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

- “Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Хүнс, хөдөө аж ахуйн Ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ”-г соёрхон батлах тухай” хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

- Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг баталлаа.

- Үйлдвэрлэлийн чадавхи, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт олголоо.

Хуваалцах