Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 8 дугаар сарын 29-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 8 дугаар сарын 29-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.

- Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэлээ. Тус газарт “Майдар хот” төсөл хэрэгжүүлж, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт хийх юм.

- УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн хүргүүлэхээр болов.

Хуваалцах