Засгийн газрын гишүүдийн томилгоог маргааш үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Засгийн газрын 15 гишүүнийг томилуулах Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, найман сайдыг албан тушаалд нь томилохыг дэмжсэн.
Мэдээллийн алба

Засгийн газрын 15 гишүүнийг томилуулах Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, найман сайдыг албан тушаалд нь томилохыг дэмжсэн.
Чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар Хавдисламын Баделханыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдын, Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын, Жадамбын Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын, Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын, Батжаргалын Батзоригийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын, Цэрэнпилийн Даваасүрэнг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдын, Даваажанцангийн Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын албан тушаалд тус тус томилуулах Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хэлэлцэнэ.


















