Засгийн газрын сүүлийн томилгоо хэцүү үед нүдээ олов уу
Шинэчлэлийн Засгийн газрын хамгийн сүүлийн томилгоо саяхан болсон сурагтай. Томилгоогоор Алтанбулгийн чөлөөт бүсийн захирагчийг тодруулсан гэнэ. Одоогоор Эдийн засаг хөгжлийн яам энэхүү томилгооны талаар мэдээлэл гаргахгүй байгаа ч “элгээлт” өвөртөлсөн эрхмийг МАХН-ын нарийн бичгийн дарга Ч.Чимидсүр
Мэдээллийн алба

Шинэчлэлийн Засгийн газрын хамгийн сүүлийн томилгоо саяхан болсон сурагтай. Томилгоогоор Алтанбулгийн чөлөөт бүсийн захирагчийг тодруулсан гэнэ. Одоогоор Эдийн засаг хөгжлийн яам энэхүү томилгооны талаар мэдээлэл гаргахгүй байгаа ч “элгээлт” өвөртөлсөн эрхмийг МАХН-ын нарийн бичгийн дарга Ч.Чимидсүрэн болохыг эх сурвалжууд ярилаа. Эдийн засгийн хямрал манай улсыг тойроогүй дайраад өнгөрөх энэ үед Засгийн газрыг хамгийн хэрэгтэй томилгоогоо хийлээ ч гэх хүн бий. Ямартай ч Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын суудлыг авна хэмээн удтал яригдаж байсан Ч.Чимэдсүрэн нэг хэсэгтээ л чимээ тасарсан нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хүчээ өгөхөөр нөөцлөгдөж байсных аж.
Тэрбээр их сургуулийн багшаас иргэний хөдөлгөөнийг толгойлолцож явахдаа МАХН-ын дарга Н.Энхбаярын дотны зөвлөх болсон замналтай. Хийдгээ хийчихдэг хөдөлгөөнтэй нэгэн учраас Сэлэнгэ аймагт байрлах чөлөөт бүсийн эзгүй талбайг бүтээн байгуулалтаар дүүргэх чадвартай гэж тодорхойлогдож байгаа гэнэ.
Алтанбулгийн чөлөөт бүс ОХУ-тай хил залгаа байрладгаараа онцлогтой. Ийнхүү тухайн улстай арилжаа наймааны чөлөөт худалдааг тогтвортой хийх гарцыг Засгийн газраас бий болгосноороо бусад улс орноос ч эдийн засгийн хөрөнгө оруулалтыг татах чухал шийдэл болж байгаа. Газрын баялгаа зарж, уул уурхайгаар хөрөнгө босгох нь эргээд манай улсад сөрөг үр дагавар дагуулдаг. Иймдээ ч гадны хөгжилтэй орнуудын хөгжлийг хөл тааруулан дагахын тулд худалдааны чөлөөт бүс бий болгох нь эдийн засаг тогтворжиход чухал нөлөөтэй гэдгийг албаны хүмүүс хэлсэн юм.


















