Засвар тохижилтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулна
МҮОНРТ-ийн барилгын 2-р давхарын /фоен/ хүлээлгийн 360 м2 талбайн засвар тохижилтын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтанд урьж байна.
Мэдээллийн алба

МҮОНРТ-ийн барилгын 2-р давхарын /фоен/ хүлээлгийн 360 м2 талбайн засвар тохижилтын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтанд урьж байна.
Компанид тавигдах ерөнхий шаардлага:
Тухайн чиглэлээр ажлын дадлага туршлагатай байх
Үйл ажиллагаа эрхлэх холбогдох зөвшөөрөлтэй байх /ААН-н гэрчилгээний хуулбар, бусад тусгай зөвшөөрлийн хуулбар нотариатаар баталгаажуулсан/
Санхүүгийн чадамжтай байх
Мэргэжлийн чадварлаг хамт олон байх
Хийгдэх ажлын даалгавар:
Интерьер дизайны зураг төсөл боловсруулах /талбайн засварын хамт уулзалтын өрөө тасалгаа бий болгож тохижуулах/
Засварын ажлын үнийн санал
Ажлыг гүйцэтгэх гарфик хугацаа
Доорхи хаягаар баримт бичгээ битүүмжлэн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны 14 цагт багтаан ирүүлэх /Жич: гүйцэтгэх засварын ажлын талбайтай ирж танилцана уу/
Тухайн сонгон шалгаруулалтанд шалгарсан ААН, иргэн хуулийн этгээдэд хариу мэдэгдэх болно.
Хаяг: Баянгол дүүрэг 11-р хороо Хувьсгалын зам-3 МҮОНРТ өөрийн байр
Холбогдох утас: 99403334


















