Завхан аймаг газар нутгийнхаа 15 хувийг Орон нутгийн тусгай хамгаалалттай газарт орууллаа
"Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь" төслийн дэмжлэгтэйгээр Завхан аймгийн 16 сумын 63 газрыг орон нутгийн тусгай хамгаалалттай газарт авч мэдээллийн санд бүртгүүлэн баталгаажуулаад байна.
Мэдээллийн алба

Үүнээс:
-2014 онд Отгон сумын 1 газрыг,
-2015 онд Дөрвөлжин сумын 11 газар,
-2016 онд Завханмандал сумын 1 газар,
-2017 онд 15 сумын 50 газрыг тус тус Орон нутгийн тусгай хамгаалалттай газарт авч УУКХ-ийн мэдээллийн санд бүртгүүлээд байгаа юм.
Орон нутгийн тусгай хамгаалалттай 63 газрын талбайн хэмжээг авч үзвэл, 1242966.44 га буюу аймгийн газар нутгийн 15.1 хувийг эзэлж байна. Завхан аймгийн хувьд Улсын тусгай хамгаалалттай нутаг /УТХН/ аймгийн газар нутгийн 10.5 хувийг, Орон нутгийн тусгай хамгаалалттай газар 15.1 хувийг эзэлснээр нийт газар нутгийнхаа 25.6 хувийг хамгаалалтад оруулаад байна.