Завхан аймагт “Хүнсний хувьсгал” зөвлөгөөнийг зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг 21 аймагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2022 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Завхан аймагт “Хүнсний хувьсгал” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг 21 аймагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2022 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Завхан аймагт “Хүнсний хувьсгал” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Зээлийн батлан даалтын сангийн газрын дарга Х.Заяажаргал, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төслийн зохицуулагч Ж.Түвшинсанаа, “Зах зээл бэлчээрийн удирдлага” төслийн дэд зохицуулагч С.Гүн-Уянга, “ЖАЙКА” Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах төслийн хуульч Г.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж, “Хүнсний хувьсгал” зөвлөгөөнд оролцов.
Мөн үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаанд тус аймгийн хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, хүнс үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, тариаланчид болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, хоршооны гишүүд нарын нийт 100 гаруй хүн оролцлоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлтэд оролцогчдод хүргэсэн мэндчилгээг уншиж танилцуулан үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө.
Эх сурвалж: ХХААХҮЯ


















