Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Завхан аймгаас алга болсон 15 настай охиныг ар гэрт нь хүргэж өгчээ

цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд шуурхай зохион байгуулж өнөөдөр буюу 11 дүгээр сарын 23-нд охиныг ар гэрт нь хүргэсэн байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Завхан аймгаас алга болсон 15 настай охиныг ар гэрт нь хүргэж өгчээ
Завхан аймгаас алга болсон 15 настай охиныг ар гэрт нь хүргэж өгчээ. Зураг: МҮОНРТ

“Энэ сарын 21-нд Завхан аймгийн Улиастай суманд 15 настай охин алга болсон” гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүрсэн. Тодруулбал, тухайн өдрийн 22:10 цагт “Манай охин гэрээсээ гараад одоо болтол ирэхгүй байна” гэсэн дуудлагыг охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад өгчээ. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд шуурхай зохион байгуулж өнөөдөр буюу 11 дүгээр сарын 23-нд охиныг ар гэрт нь хүргэсэн байна.

Үүнтэй холбогдуулан иргэдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, “хүүхэд эцэг эхийн хооронд ямар нэгэн нууц байхгүй, хүүхдүүдийн нууцыг зөвхөн эцэг, эх аюулгүй хадгалж, хамгийн зөв шийдэл, зөвлөгөө өгдөг” гэдгийг ойлгуулж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Хуваалцах