Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Завьт эргүүлийн бүрэлдэхүүн 3 настай хүүхдийг голд урсаж байхад нь аварчээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас голын усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Завьт эргүүлийн бүрэлдэхүүн 3 настай хүүхдийг голд урсаж байхад нь аварчээ
Завьт эргүүлийн бүрэлдэхүүн 3 настай хүүхдийг голд урсаж байхад нь аварчээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газраас голын усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулж байна.

Нийслэлийн аврах анги 105-ын завьт эргүүлийн бүрэлдэхүүн 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрхийн 20 дугаар хороонд Туул гол дагуу аялагчдад аюулгүй байдлаа хангах талаар сэрэмжлүүлж байхад 3 настай хүүхэд усанд хөл алдаж урсаж байсныг шуурхай ажиллаж, уснаас аварч эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.

Тухайн үед эцэг, эх нь голын эрэг дээр байсан ч хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас ийнхүү голын усанд осолдох гэж байжээ. Нийт эцэг, эхчүүдэд бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хараа хяналттай байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах