Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Завьт эргүүлийнхэн голд урсаж байсан хүүхдийг аварлаа

Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд өдөр бүр завиар эргүүл хийж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Завьт эргүүлийнхэн голд урсаж байсан хүүхдийг аварлаа
Завьт эргүүлийнхэн голд урсаж байсан хүүхдийг аварлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд өдөр бүр завиар эргүүл хийж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа юм.

Завьт эргүүлээр ажиллаж байх хугацаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршлын гүүрний дэргэд 8 настай хүүхэд голын эрэг дээрээс алга болсон гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах анги 105-ын эрэн хайх бүлэг эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж, голд урсаж байсан хүүхдийг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах