Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Зээл өгнө” хэмээн иргэдийн хувийн мэдээллийг авч, их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдийг баривчиллаа

иргэдийг хувийн мэдээллээ бусдад задруулахгүй байх арилжааны банкны карт болон данстай холбоотой нууцлалыг хангаж, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Зээл өгнө” хэмээн иргэдийн хувийн мэдээллийг авч, их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдийг баривчиллаа
“Зээл өгнө” хэмээн иргэдийн хувийн мэдээллийг авч, их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдийг баривчиллаа. Зураг: МҮОНРТ

Цахим орчинд “Гялс хурдан шуурхай зээл”, “Патрон зээлийн төв”, “Ноён санхүүгийн төв”, “Транс капитал” гэх фэйсбүүк хаяг ашиглан “Зээл гаргана” гэх зар оруулж, иргэдийн регистрийн дугаар, арилжааны банкны картын мэдээллийг авч “Mongolchat”, “Hipay”, “Бид” аппликейшнээр дамжуулан банкны картан дахь мөнгөөр нь хууль бусаар барааны төлбөр хийх, зээл авах, бусдын дансанд шилжүүлэх зэргээр гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг хувийн мэдээллээ бусдад задруулахгүй байх арилжааны банкны карт болон данстай холбоотой нууцлалыг хангаж, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Хуваалцах