Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн барив
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өчигдөр Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслөөс гадна УИХ-ын даргад Санхүүжилтийн Ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай, Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төслийн зээлийн хэ
Мэдээллийн алба

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өчигдөр Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслөөс гадна УИХ-ын даргад Санхүүжилтийн Ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай, Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төслийн зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 онд Япон улсад хийсэн албан айлчлалын үеэр баталсан “Монгол, Японы Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-т “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу инженер, технологийн дээд боловсрол” төслийг Япон улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх тухайгаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр УИХ-ын даргад танилцууллаа.


















