Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зэрлэг амьтанд зориулж нарны эрчим хүчээр ажилладаг гүний худаг гаргажээ

"Саусгоби Сэндс" ХХК нь Овоот толгой уурхайн ашиглалтын үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хамгийн бага байхаар төлөвлөн хамгааллын ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зэрлэг амьтанд зориулж нарны эрчим хүчээр ажилладаг гүний худаг гаргажээ
Зэрлэг амьтанд зориулж нарны эрчим хүчээр ажилладаг гүний худаг гаргажээ. Зураг: МҮОНРТ

"Саусгоби Сэндс" ХХК нь Овоот толгой уурхайн ашиглалтын үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хамгийн бага байхаар төлөвлөн хамгааллын ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна.

Үүний нэг нь биологийн олон янз байдлын амьдрах орчныг тэтгэх, тэдгээрийн үйлчилгээг дэмжих, судалгаа шинжилгээний ажилд үндэслэн хамгааллын менежментийн ажлыг зохион байгуулах юм байна.

Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлын эхлэл болгож Тост, Тосонбумбын нуруунд нэн ховор амьтны амьдрах орчныг тэтгэх зорилгоор хүний оролцоогүй нарны эрчим хүчээр ажиллах, автомат ажиллагаатай уст цэг, худаг гаргажээ.

Хуваалцах