Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Зэсийн баяжмал зөөх замыг нутгийн иргэд хааж болзошгүй

Оюутолгой компанийн зэсийн баяжмал тээвэрлэх замыг орон нутгийн малчид хааж болзошүй болоод байна. Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Оюутолгой компаний экспорт энэ сарын 9-нд эхлэнэ" гэж өөрийн твиттер хуудсандаа мэдээлсэн.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зэсийн баяжмал зөөх замыг  нутгийн иргэд хааж болзошгүй
Зэсийн баяжмал зөөх замыг нутгийн иргэд хааж болзошгүй. Зураг: МҮОНРТ

Оюутолгой компанийн зэсийн баяжмал тээвэрлэх замыг орон нутгийн малчид хааж болзошүй болоод байна. Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Оюутолгой компаний экспорт энэ сарын 9-нд эхлэнэ" гэж өөрийн твиттер хуудсандаа мэдээлсэн. Тус компанийн зэсийн баяжмал зөөх зам бүрэн ашиглалтад орж дуусаагүй байгаа учир орон нутгийн иргэд, малчид шороон замаар тээвэр хийхийг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ. Учир нь Өмнөговьд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд шороон замаар нүүрс тээвэрлэснээс болоод орон нутагт тоосжилт үүсэж, бэлчээр талхлагдан хүн, мал амьдрахын аргагүй болсон. Иймээс орон нутгийн малчин иргэд өнгөрсөн долоо хоногт Оюутолгой компанийн удирдлагуудтай уулзахдаа зэсийн баяжмал зөөх замыг ашиглалтад оруулсны дараа тээвэр хийх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан байна.

Хуваалцах