Зэвсэг хүчний 032 дугаар ангийн хамт олон цусаа хандивлав
Цусны донорын үндэсний өдөр маргааш буюу энэ сарын 3-нд тохионо. ЦССҮТ-өөс дээрх үйл ажиллагааг тав дахь жилдээ ЦССҮТ-ийн төв байр(Улсын 2 дугаар төв эмнэлгийн зүүн талд)-нд 11:00-13:00 цагт зохион байгуулна
Мэдээллийн алба

Зэвсэг хүчний 032 дугаар ангийн хамт олон өнөөдөр Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд цусаа хандивлажээ. Тодруулбал, тус ангийн энхийн төлөө цаг наргүй зүтгэж байдаг захирагч, удирдлага, эмнэлгийн хэлтэсийн ажилтан болон алба хаагчид эрдэнэт хүний амь аврах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, ийн цусаа бэлэглэсэн байна.
Ташрамд дуулгахад, Цусны донорын үндэсний өдөр маргааш буюу энэ сарын 3-нд тохионо. ЦССҮТ-өөс дээрх үйл ажиллагааг тав дахь жилдээ ЦССҮТ-ийн төв байр(Улсын 2 дугаар төв эмнэлгийн зүүн талд)-нд 11:00-13:00 цагт зохион байгуулна.


















