Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт эхэллээ
“Монгол Улсын аюулгүй байдлын орчин ба Батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх бодлогын шинэчлэл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Мэдээллийн алба

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2023 оны стратегийн цугларалт энэ сарын 23-25-нд “Монгол Улсын аюулгүй байдлын орчин ба Батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх бодлогын шинэчлэл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Цугларалтад ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаяр, орлогч дарга хурандаа Т.Галбадрах, орлогч дарга, ЦТГ-ын дарга хошууч генерал А.Ганбат, тэргүүн ахлагч Н.Баасан, ҮАБЗ-ийн стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх Р.Болд тэргүүтэй Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнууд оролцож байна.
"Соёмбо" редакц


















