Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг болов

Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт сурталчлах өдөрлөгийн нээлт Ховд аймгийн төв талбайд боллоо.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг болов
Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг болов. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт сурталчлах өдөрлөгийн нээлт Ховд аймгийн төв талбайд болж, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Зэвсэгт хүчний ЕЗЦ-ийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, БХЯ, ЗХЖШ-ын зарим хэлтсийн дарга нар, Ховд аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн оролцлоо.

Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд орон нутагт батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нэр хүнд, цэргийн алба хаагчдын дадлага, мэргэжлийн ур чадвар ихээхэн өсч байна. Тус аймагт БХЯ-ны харьяа олон байгууллага, бие бүрэлдэхүүнийг хамарсан ажлын хэсэг ажиллаж, батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах ажлыг өндөр зохион байгуулалттай явуулж байгаад талархлаа илэрхийлье” гэдгийг онцлож байлаа.

Ховд аймагт Монгол цэргийн музейн үзэсгэлэнг дэлгэж, иргэдийн хүсэлтээр архивын лавлагаа, эмнэлгийн үзлэг, оношлогоогоор үнэ төлбөргүй үйлчилж, гэрээт цэргийн албыг сурталчлан, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид ая дуугаа өргөсөн. Мөн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байнгын бие бүрэлдэхүүний жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолт, үлээвэр найрал хөгжимчдийн мэндчилгээг хүргэж, бие бүрэлдэхүүний ёслолын жагсаал боллоо.

Хуваалцах