Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ЗГ: 16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа

Олон улсын байгууллага болон ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн гадаад үйлдвэрлэгчээс зайлшгүй шаардлагатай стратегийн 16 төрлийн эм,

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗГ: 16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа
ЗГ: 16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа. Зураг: МҮОНРТ

“Эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах” журмыг Засгийн газраас баталлаа.

Олон улсын байгууллага болон ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн гадаад үйлдвэрлэгчээс зайлшгүй шаардлагатай стратегийн 16 төрлийн эм, 4 нэрийн гемофилийн эсрэг рекомбинант VIII, IX факторыг худалдан авснаар улсын төсвөөс 3.15 тэрбумын хэмнэлт хийж, 10+1 хувийн ашигтай худалдан авалт хийжээ.

Нэгдсэн худалдан авалт нь олон улсад өргөн хэрэглэгддэг загвар бөгөөд БНСУ, Япон, Сингапур, Шинэ Зеланд улс гэхэд улсын хэмжээнд нэгдсэн байдлаар эмээ худалдан авдаг аж. Нэг эх үүсвэрийн худалдан авалтын гол давуу тал нь бөөний үнийн хөнгөлөлт эдэлж, улсын төсвийг хэмнэх, ДЭМБ-ын хатуу зохицуулалттай үйлдвэрээс боломжийн үнээр авах, зах зээлд ховорддог эмийн хангамж тасрахгүй байх давуу талтай. Хамгийн чухал нь чанаргүй болон хуурамч эмийн эрсдэлээс бүрэн хамгаалж, эмийн үнийн өсөлтийг бууруулснаар иргэдээ санхүүгийн дарамтаас чөлөөлөх боломжийг бий болголоо.

Хуваалцах