Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ЗГ: Дэд сайд, ТНБД нарыг томилов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 31-нд болж, зарим яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗГ: Дэд сайд, ТНБД нарыг томилов
ЗГ: Дэд сайд, ТНБД нарыг томилов. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 31-нд болж, зарим яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо. Үүнд:

Батцэнгэлийн Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд, Жалавсүрэнгийн Бат-Эрдэнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд, Лувсангийн Халтарыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын албан тушаалд тус тус томиллоо.

Мөн Чулуунцэцэгийн Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Нансалын Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар түр томиллоо.

Хуваалцах