ЗГ: Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг “Хилийн боомтын захиргаа” болгон өөрчиллөө
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 6-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 6-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
· “Хөтөлийн цемент шохой” компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлах заалтыг хүчингүй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· “Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа”-г “Хилийн боомтын захиргаа” болгон өөрчилж, Сангийн яамны харьяанд байгууллаа.
· Засгийн газрын 2022 оны зээллэгийн төлөвлөгөөг баталж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль болон Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн хэрэгжүүлж ажиллахыг Сангийн сайдад даалгалаа.


















