Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ЗГ: Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын тогтолцоог шинэчилнэ

Засгийн газрын 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаас Төрийн өмчийн зарим дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарч байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗГ: Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын  байгууллагын тогтолцоог шинэчилнэ
ЗГ: Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын тогтолцоог шинэчилнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаас Төрийн өмчийн зарим дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарч байна.

· Орон нутгийн мэргэжлийн болон политехник коллежийн засаглал, сургалтын чанарыг сайжруулах;
· Их сургуулийн зарим мэргэжлийн үндсэн хөтөлбөрийн оюутнуудыг хамтарсан хөтөлбөр болон шаталсан хэлбэрээр орон нутагт шилжүүлэн хичээллүүлэх;
· Орон нутгийн политехник коллеж, их сургуулиудын салбар сургуулиудын сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн дадлагын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх;
· Политехникийн коллежийн хөдөө аж ахуйн болон инженерийн хөтөлбөрт суралцагч нь үргэлжлүүлэн их сургуульд суралцах үед багц цагийг дүйцүүлэн тооцох тогтолцоог хэрэгжүүлэх;
· Мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын ХАА-н салбар дундын дадлагын баазыг байгуулах;
· Хөдөө орон нутагт тэргүүлэх чиглэлээр мэргэжил эзэмших боломжийг нэмэгдүүлэх зэрэг үр дүнгарна гэж тооцжээ.

Хуваалцах