Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ЗГ: Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна

2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох бага хурлаар “Тал хээрийн төлөвлөгөө” үндэсний стратегийн баримт бичгийг олон улсад танилцуулах юм.

CM
COP17 Mongolia

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗГ: Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна
ЗГ: Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна. Зураг: МҮОНРТ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар /COP17/ бага хуралд Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.

2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох бага хурлаар “Тал хээрийн төлөвлөгөө” үндэсний стратегийн баримт бичгийг олон улсад танилцуулах юм. Тус төлөвлөгөө нь,

-Бэлчээрийн тэргүүлэх санаачилга

-Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга

-Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга гэсэн 3 үндсэн санаачилгаас бүрджээ. Нийт 292 төсөлд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт хүсэж буй бөгөөд нэг төслийн дундаж санхүүжилт 700 мянган ам.доллар байх юм.

Хуваалцах