Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЗГ: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 18-нд болж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцээд нэн яаралтай хэлэлцүүлэхээр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗГ: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 18-нд болж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцээд нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Цахим орчин дахь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зохисгүй, доромжилсон, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий үг хэллэг, зөрчилтэй контентыг хязгаарлах, хүүхдийн эсрэг чиглэсэн аливаа төрлийн хүчирхийлэл, садар самуун, бие махбод, оюун санаа ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрх зүйн зохицуулалтыг шинээр боловсруулах шаардлагатай байгаа юм.

Хуваалцах