ЗГ: Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
"Байгаль, нийгмийн ухааны шагнал", "Технологийн дэвшлийн шагнал"-ыг дагалдах мөнгөн дүн нь тус бүр 100 сая төгрөг байна.
ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдыг дэмжих, шилдэг бүтээл, судалгааны үр дүнг үнэлэх бодит хөшүүрэг болох “Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-ыг шинэчлэн баталлаа.
"Байгаль, нийгмийн ухааны шагнал", "Технологийн дэвшлийн шагнал"-ыг дагалдах мөнгөн дүн нь тус бүр 100 сая төгрөг байна.
Шагналыг хоёр жил тутамд нэг удаа Засгийн газрын шийдвэрээр олгоно.
Хуваалцах


















