Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЗГ: Цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla”компани, сансар судлалын “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, сошиал платформын “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай хийсэн уулзалтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗГ: Цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулна
ЗГ: Цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla”компани, сансар судлалын “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, сошиал платформын “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай хийсэн уулзалтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Сансар судлалын “SpaceX” компанийн бүтээсэн “Starlink” хиймэл дагуулууд дэлхийн өнцөг бүрд өндөр хурдны интернэт хүргэх зорилготой. Монгол Улсын интернэтийн хэрэглээ бага газруудад өөрсдийн сүлжээг нэвтрүүлэх бүрэн боломжтой бөгөөд туршилтын станцуудаа суурилуулж туршилт хийхэд бэлэн байгаа гэж Илон Маск дурджээ.

Монгол Улсад цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх Ажын хэсэг байгуулж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод үүрэг болголоо.

Хуваалцах