Зимбабве Улсын сайд асан авлигын хэргээр ял сонслоо
Зимбабве Улсын Ерөнхийлөгч асан Роберт Мугабегийн Засгийн газрын Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Самуел Унденгег авлигын хэрэгт буруутган 4 жилийн хорих ял оноожээ.
Мэдээллийн алба

Зимбабве Улсын Ерөнхийлөгч асан Роберт Мугабегийн Засгийн газрын Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Самуел Унденгег авлигын хэрэгт буруутган 4 жилийн хорих ял оноожээ.
Ерөнхийлөгч асан Мугабег 2017 онд төрийн эргэлт хийн албан тушаалаас нь буулгаснаас хойш хамгийн анхны ял авсан тохиолдол энэ болж байгаа ажээ. Түүний Засгийн газарт байсан бусад олон сайд нар мөн авлигын хэргээр шалгагдаж байна.


















