Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЗХУТ: Автобусны 54 буудлыг хяналтын камерт холболоо

Улаанбаатар хотын иргэдийг аюулгүй, тайван амьдруулах, байгалийн үзэгдэл, ослоос авран хамгаалах, урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗХУТ: Автобусны 54 буудлыг хяналтын камерт  холболоо
ЗХУТ: Автобусны 54 буудлыг хяналтын камерт холболоо. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын иргэдийг аюулгүй, тайван амьдруулах, байгалийн үзэгдэл, ослоос авран хамгаалах, урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор автобусны 54 буудлыг хяналтын камерт холболоо. Цагдаагийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг сайжруулснаар шөнийн цагаар үйлдэгдсэн гэмт хэрэг 14.4 хувиар буурч, зөрчлийн илрүүлэлт 52.1 хувиар өссөн нь иргэдийн амар тайван амьдрах, орчин нөхцөл бүрдэхэд нөлөөлсөн байна.

Гамшигтай тэмцэх, онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн барилгыг ашиглалтад оруулав.

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн барилга баригдаж байгаа бөгөөд 32 автомашинаар парк шинэчлэлт хийснээр тусгай зориулалтын автомашины хангамж 64 хувиас 87 хувь, багаж хэрэгслийн хангалт 44.5 хувиас 62 хувь болж өссөн гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Хуваалцах