Зочид буудлын ажилтнуудад англи хэлний цахим сургалт явуулж байна
АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтаар хамтарч ажиллах, зочид төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудын ажилтнуудад зориулсан цахим англи хэлний сургалт 11-р сарын 3-нд “Баянгол” зочид буудалд эхэллээ.
Мэдээллийн алба

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтаар хамтарч ажиллах, зочид төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудын ажилтнуудад зориулсан цахим англи хэлний сургалт 11-р сарын 3-нд “Баянгол” зочид буудалд эхэллээ. Энэ удаагийн сургалтаар АСЕМ-ын түнш 40 гаруй зочид буудлын 100 гаруй ажилтанд бүртгэлийн код олгож, нэг сарын хугацаанд хэрэглээний англи хэлний цахим хичээлд хамруулах юм.
Сургалтыг цахим болон танхимийн хосолсон сургалт явуулдаг туршлагатай, олон улсын гэрчилгээ олгодог “Бартон Инглиш” (Burton English), “Макмиллиан Практайс Инглиш” (Macmillan Practice English) сургалтын төвүүд туршилтын журмаар эрхлэн явуулж буй бөгөөд эхний сургалтын үр дүнгээс хамаарч албан ёсоор бусад ажилтнуудыг хамруулах зорилго тавиад байна.
Улаанбаатар хотноо ирэх оны долоодугаар сард болох АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг угтаж сонгогдсон зочид буудлын ажилтнуудыг ажлын байранд 12 чиглэлээр дахин мэргэшүүлэх цуврал сургалтыг АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанаас зохион байгуулж байгаа бөгөөд эхний удаагийн сургалт зочид буудлуудын ахлах менежерүүдэд “Дипломат ёс, өндөр түвшний зочдод үзүүлэх үйлчилгээ” сэдвээр болсон юм.


















