Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зочлох үйлчилгээний салбарын аварга шалгаруулна

Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээнийг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Зочид буудлуудын холбоо хамтран зохион байгуулна. “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээнийг зохион ба

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зочлох үйлчилгээний салбарын аварга шалгаруулна
Зочлох үйлчилгээний салбарын аварга шалгаруулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн, “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн зохион байгуулах захирамж гаргалаа. Захирамжийн дагуу “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээнийг ирэх сарын 04-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Энэхүү үзэсгэлэн нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, импортын бүтээгдэхүүнийг орлох чадвартай дотоодын бүтээгдэхүүнээр аялал жуулчлал, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын хэрэгцээг хангах, аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах, хэрэглэгч үйлдвэрлэгчийг холбох, хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
“Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээнийг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Зочид буудлуудын холбоо хамтран зохион байгуулна. “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах 39,845,000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэх юм байна.

Хуваалцах