Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зогсолтгүйгээр урагшилж ажиллахаар талууд тохиролцлоо

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат өнөөдөр Испани улсын “IBC Del Valle” группийн ерөнхийлөгч ноён Мануэл Ангел Гонзалез, “Саравэ” компанийн ерөнхийлөгч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зогсолтгүйгээр урагшилж ажиллахаар талууд тохиролцлоо
Зогсолтгүйгээр урагшилж ажиллахаар талууд тохиролцлоо. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат өнөөдөр Испани улсын “IBC Del Valle” группийн ерөнхийлөгч ноён Мануэл Ангел Гонзалез, “Саравэ” компанийн ерөнхийлөгч ноён З.Тэлмэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Энхбаяр нартай уулзалт хийв. Уулзалтын гол зорилго нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Дархан-Уул аймагт арьс ширний цогцолбор байгуулах ажлын явцын талаар харилцан санал солилцох байлаа.

Дархан-Уул аймгийн тухайд дэд бүтэц сайтай. Ус, дулаан, эрчим хүчний асуудлаа шийдвэрлэсэн гэдгээрээ энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд орон нутгийн өмчит компанийг байгуулж, 180 га газрыг олгосон бөгөөд “Саравэ” компаниар дамжуулан маркетинг, менежмент, хөрөнгө оруулалтыг хийхээр ажиллаж байна.

IBC Del Valle групп нь хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Саравэ” компанитай бүтээгдэхүүн хөгжүүлэх тал дээр хамтран ажиллаад 4-5 сар болжээ. Тус групп нь ирэх пүрэв гарагт /2019.07.25/ хөрөнгө оруулагчдын хурлаа хийхээр төлөвлөжээ. Ингэснээр технологио солилцоод харилцан ашигтайгаар төсөлд хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх боломжтой болох аж.

Төсөл өндөр ач холбогдолтой учраас ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, аймгийн Засаг дарга С.Насанбат нарыг 9 дүгээр сарын сүүл эсвэл 10 дугаар сарын эхээр Испанийн Мадрид, Астурис хотуудад зочлохыгIBC Del Valle группийн ерөнхийлөгч Мануэл Ангел Гонзалез урьсан юм. Тухайн хот нь хойд бүстээ томоохонд тооцогддог. Дархантай ижил түвшний хот юм. Цаашид хамтын ажиллагаа тогтоох талаар харилцан ярилцаж төслөө эрчимтэйгээр урагшлуулахад ихээхэн ач холбогдолтой юм байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Хуваалцах